Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнийг зургаан сая төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр иргэн Д нь бусадтай бүлэглэн цахим орчимд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлсэн байдаг.

Ийнхүү эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн шүүхээс 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруутайд тооцон 6 сая төгрөг, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б, П зэрэг таван этгээдэд мөн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон тус бүр 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Түүнчлэн одоогийн хүчин төгөлдөр үйлчиж байгаа Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл нь хөнгөн хэлбэрийн төдий торгуулийн ял оногдуулах зохицуулалттай байгаа нь уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй хариуцлагын арга хэмжээ, шийтгэл болохгүй байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын хоногт эргэлдэж байгаа хууль бус мөнгөн дүн тэрбум байхад торгуулийн ял нь ийм байна гэдэг нь энэ хуулийн энэ төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийг дахин эргэж харах шаардлагатай болохыг харуулж буй юм.

Ч.Батзориг: Нийтийн тээврийн автобусыг 100 хувь шинэчилж, 1200-д хүргэнэ
Ч.Батзориг: Нийтийн тээврийн автобусыг 100 хувь шинэчилж, 1200-д хүргэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.