Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар 2023 оны есдүгээр сарын 12-наас 15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали Улсын Парламентын сайдтай албан ёсны хэлэлцээ хийх юм. Тус хэлэлцүүлгээр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Австрали улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн дараах өндөр түвшний айлчлал гэдгээрээ онцлогтой аж.
Н.Туул