Австралийн “Бонди“ далайн эрэгт еврейчүүдийн эсрэг террорист халдлагыг аав, хүү хоёр үйлдэж 15 хүний аминд хүрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Австралийн Бонди далайн эрэгт гарсан халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 15-д хүрч, 38 хүн шархадсан байна. Уг халдлага нь Еврейчүүдийн эсрэг байсан бөгөөд Хануккагийн эхний өдрийг тэмдэглэхээр цугласан байжээ. Хохирогчдын нэг нь Холокостын хохирогч байсан бөгөөд эхнэрээ сумнаас хамгаалж байгаад нас барсан байна.

Хэргийг аав хүү хоёр үйлдсэн бөгөөд цагдаа нар 50 настай аавыг нь хэргийн газар хөнөөсөн бол 24 настай хүүгийн биеийн байдал хүнд ч тогтвортой байгаа гэж албаныхан мэдэгджээ. Офицерууд халдлагатай холбогдуулан ойролцоох автомашинаас олдсон тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгон, устгасан байна.

Энэхүү халдлагад Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе хатуу байр суурь илэрхийлж, “энэ бол муу муухайн илэрхийлэл” хэмээн мэдэгдсэн байна. Харин Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Австралийн засгийн газар еврейчүүдийн эсрэг үзэл, хандлагын талаар хангалттай дуугарч чадаагүй нь нөхцөл байдлыг энэ хүртэл хурцатгасан байж болзошгүй хэмээн шүүмжилжээ. Хэрэг явдлын дараа Австрали даяар еврейчүүдийн шашин, соёлын арга хэмжээнүүдийн аюулгүй байдлыг чангатгаж, олон нийтийн газруудад хамгаалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.

Х.Нямбаатар Б.Жаргаланг “Нэг ч хууль санаачлаагүй“ гэсэн бол Б.Жаргалан хууль зөрчиж байгааг нь САНУУЛАВ
Х.Нямбаатар Б.Жаргаланг “Нэг ч хууль санаачлаагүй“ гэсэн бол Б.Жаргалан хууль зөрчиж байгааг нь САНУУЛАВ
 
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!