Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд Сайд С.Баатаржав нар өчигдөр Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, зорилтыг биелүүлэхэд алба хаагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлоод цаашид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгуулах талаар анхааран ажиллахаа илэрхийллээ. Мөн төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг бодлогын болон үндсэн чиг үүргийн талаар тодорхой үүрэг өгч ажиллаа.

Уулзалтын төгсгөлд алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, нийт албан хаагч нарт ажлын амжилт хүслээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.