Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнх-Эрдэнэ: Нэг эм нохой үржихдээ зургаан жилийн хугацаанд 72 мянга болж өсдөг. Тиймээс нохойны үржлийн улиралд иргэд нохойгоо уяна уу

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
2 минут 10 секунд

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулж буй бичлэг цацагдаж олныг цочроосон. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгуудад болон нийслэл хотод золбин нохдыг хэрхэх асуудал эрчимтэйгээр яригдаж буй. Тиймээс нийслэлийн хэмжээнд золбин нохойн устгалын ажил хэрхэн явагдаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ОБХХУХ-ийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр, “Бид өдөр бүр иргэдийн хүсэлт болон дуудлагын дагуу устгалын ажлыг явуулдаг. Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 150-250 нохой устгадаг. Орон нутаг дахь золбин нохойн устгалын ажлыг тухайн орон нутгийн засаг захиргаанууд хариуцан ажилладаг. Харин Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас жил болгон тодорхой төсөвт багтаан золбин нохойн устгалын ажлыг зохион байгуулдаг. Энэ хичээлийн шинэ жилийг тохиолдуулан наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд эрчимжүүлсэн устгалын ажлыг зохион байгуулж ажилласан.

Энэ жилээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран, эзэнтэй 310 орчим нохой, мууранд үржил хаах мэс засал хийгээд байна. Өнөөдрийн байдлаар ЧД-ийн 15 хороо дээр үржил хязгаарлах мэс ажилбар хийгдэж байна.

Нэг эм нохой нь үржихдээ зургаан жилийн хугацаанд 72 мянган ширхэг болж үрждэг гэсэн статистик мэдээлэл байдаг. Энэ хүрээнд үржил хаах мэс ажилбарыг хийснээр халдварт өвчин тархах, золбин нохой, муурны тоо олширхоос сэргийлж байгаа нэгэн арга юм.

Захирагчийн ажлын албанас золбин нохой устгалын ажилд авч буй арга хэмжээ нь буудах. Түүний дараах үйл явц нь шатаах, дарж булах юм. Нохойны үржлийн улирал эхлэж байгаа тул иргэд нохойгоо сул тавилгүйгээр уяж, бусдад аюул учруулахаас сэрэмжилнэ үү” гэлээ.

Д.Дөлгөөн

Д.Амарбаясгалан: “Акуа Гарден“-ы хохирогчдын хохирлын мөнгийг төсвөөс төлөхгүй. Ийм асуудал яригдаагүй, яригдах ч боломжгүй
Д.Амарбаясгалан: “Акуа Гарден“-ы хохирогчдын хохирлын мөнгийг төсвөөс төлөхгүй. Ийм асуудал яригдаагүй, яригдах ч боломжгүй
 
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.