Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ердөө 7 хувьд нь оролцсон тул “Зүүнбаян төмөр замыг ЦЭРГҮҮДЭЭР БАРИУЛААГҮЙ“ гэсэн дүгнэлт гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

“Нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлуудыг түр хорооны сонсгол болохоос өмнө бид цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл “Нүүрсний хулгай”-н маш эмзэг цэгүүдийн нэг болох төмөр замтай холбоотой хачирхалтай нэгэн дүгнэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хүргэх гэж байна. Тодруулбал, Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтыг цэргүүдээр бариулаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Учир нь доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын 81 туслан гүйцэтгэгчийн 14 ажлыг л Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэсэн байсан нь шалгалтаар тогтоогдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Зүүнбаян төмөр замын нийт бүтээн байгуулалтын ажлын ердөө 7 хувийг л Зэвсэгт хүчний ангиуд хийж гүйцэтгэсэн гэсэн. Товчхондоо цэргүүд төмөр зам барьлаа гэдэг нь олон нийтэд чиглэсэн суртал, ухуулга маягийн зүйл гэж дүгнэж болохоор байна. Цэргүүд барьсан гэхээс илүү маш багахан хувьд оролцсон гэж ойлгож болно.

Тэгвэл яагаад цэргүүдээр бариулна, бариулсан гэж олон нийтэд сурталчилж ойлгуулсан бэ гэдэг асуулт хамгийн түрүүнд сөхөгдөх учиртай юм. Цэргүүдээр бариулсан, Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн оролцсон гэдэг утгаар төмөр замын гэрээнүүдийг нууцад авах зорилготой байжээ гэж дүгнэж болохоор байна. ҮАБЗ-ийн хуралд дээр ч гэсэн ийм агуулгаар төмөр замын бүтээн байгуулалтыг нууцалсан байдаг билээ.

Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчин гэдэг нэрийн дор оффтейк гэрээ болон туслан гүйцэтгэгч хувийн хэвшлүүдийн гэрээнүүдийг бодит байдал дээр нууцад хамруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг.

Туслан гүйцэтгэгчийг сонгох, тухайн ажлыг гүйцэтгэх гэрээний үнийг тогтоохдоо Зэвсэгтч хүчний жанжин штабын даргаар ахлуулсан дэд ажлын хэсгийн зөвлөмжөөр шууд шийдвэрлэдэг байжээ. Ингэхдээ гэрээний үнийн дүн бодитой эсэх. Мөн туслан гүйцэтгэгчийг ямар зарчмаар сонгон шалгаруулж байсан тодорхойгүй байгаа аж.

Ямартаа ч төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчинг татан оруулсан гол шалтгаан нь анхнаасаа аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээг нууцлах. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бүх мэдээллийг нууцлах гэсэн санаа байсан гэж дүгнэж болохоор байна.

Г.Лхагвадорж

Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.