Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

МИАТ ТӨХК аяллын код хуваах нислэгээр АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой боллоо хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал, Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж, өчигдрөөс (2023.09.06) тийз борлуулалтаа эхлүүлсэн байна.

Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Истанбул хот хүрч, цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Туркиш Эйрлайнс компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах боломжтой болж байна.

Авиа компаниудын хамтын ажиллагааны дээд хэлбэр болох “Аяллын дугаар хамтран эзэмших” нь зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, дамжин нисэх буудал дээр дахин бүртгэл хийлгэхгүй тав тухтай үйлчлүүлэх, ачаа тээшээ эцсийн цэгтээ хүлээн авах боломжийг олгодог юм.

Шүүхтэй хийх Л.Оюун-Эрдэнийн “ТУЛААН“ хуулийг нь өөрчлөх хүртлээ ХУРЦДАВ
Шүүхтэй хийх Л.Оюун-Эрдэнийн “ТУЛААН“ хуулийг нь өөрчлөх хүртлээ ХУРЦДАВ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд