Цахим орчинд өнөөдөр "Нэгэн эмэгтэй 5-6 нохойнд хазуулж байхад хажуугаар нь явсан Ланд маркийн автомашины жолооч ямарч тусламж үзүүлэлгүй хаяад явж буй" бичлэг цацагдсан. Улмаар тухайн эмэгтэй 10 гаруй оёдол тавиулж хүнд гэмтсэн байна.
Уг асуудалд Өмнөговь аймагт болсон бөгөөд тухайн эмэгтэй Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ. Ар гэртэй нь холбоотой байгаа. 3 хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ" гэлээ: