Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болороо: Би нэр дэвшихгүй, жагсаалтад ОРОХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдсэн. Тэгвэл олон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцооны асуудлыг хөндөж ирсэн Буянжаргалын Болороог жагсаалтад багтах болов уу хэмээн таамгийг дэвшүүлж буй. Тэгвэл уг асуудалд тэрбээр цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, "За нэг зүйл хэлэхгүй бол зүгээр сууж байгаад хүмүүсийн амны зугаа болох нь. Ерөнхий сайд жагсаалтын эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэж хэлсэн байна. Түүнд нь миний нэрийг хутгаад эхэлжээ.

Хариуцлагатайгаар хэлье ээ “Би нэр дэвшихгүй, жагсаалтад орохгүй !!!”.

Ер нь тухайн хүн өөрөө байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байхад дураараа таамаг дэвшүүлж байна гээд хүний нэр төр, эрхэм чанарт халдахгүй байх соёлд суралцмаар байна шүү хэдүүлээ.

Би 4 жилийн өмнө ч хэлж байсан. Би өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдөж, боловсрохыг илүүд үздэг хүн" гэжээ.

СУРВАЛЖИЛГА: Би сургуульдаа явмаар байна
СУРВАЛЖИЛГА: Би сургуульдаа явмаар байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.