Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаанаар өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцсэн юм.
Ингээд хурлаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Монгол Улс маань улсын хэмжээнд 15 мянга орчим улсын болон олон улсын чанартай автозамтай. Үүнээс 7500 км зам нь хатуу хучилттай болсон. Үүний дийлэнх нь 6-аас дээш жилийн насжилттай болж элэгдэж хуучирсан. Зам барихдаа анхаарч ирснээс биш засах дээрээ анхааралгүй ирсэн. Тиймээс ирэх жил 600 гаруй км замыг засахад 200-аас дээш тэрбум төгрөгийн хөрөнгийг төсөвт суулгах бодлогыг дэвшүүлж байгаа" гэлээ.