Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Монгол Улсыг Ази, Европтой холбосон таван босоо тэнхлэгийн замтай болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаанаар өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцсэн юм.

Ингээд хурлаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Монгол Улсыг ОХУ, БНХАУ-тай холбосон цаашилбал Ази, Европтой холбосон таван босоо тэнхлэгийн замтай болох шийдвэр гарлаа. Алтанбулаг, Улаанбаатар Замын-Үүд, гэсэн босоо тэнхлэгийн ганцхан автозамтай байсан бол өнгөрсөн жил Цагааннуур, Ховд гэсэн хоёр дахь босоо тэнхлэгийн замтай болсон. Арцуур Улиастай Алтай Бургастай мөн зүүн талдаа Эрээнцав Чойбалсан Бичигт гэсэн таван босоо замтай болох бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бос нутгийн хөгжлийг дэмжсэн таван босоо тэнхлэгийн замтай болно гэсэн үг. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Хөгжлийн судас болсон замуудаа тэлэх зорилгоор ийм шийдвэр гаргаж байна" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд