БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн баярт зориулан мэндчилгээ хүргэсэн. Ингэхдээ сурагчдыг самбарын өмнө хуучин Орос форм, улаан бүчтэй зургийг нь авахуулан өөрөө урд нь суусан зургаа нийтэлсэн юм.
Тэгвэл уг үйлдлийг Ерөнхий сайд асан С.Баяр шүүмжилжээ. Тэрбээр "Сургалтын агуулга, хэлбэрийг шинэ цагт нийцүүлэн өөрчлөх, дэвшилт зүйл боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх гэж зүтгэж буй Энх-Амгалан сайдын ажлыг би хувьдаа дэмждэг. Харин энэ зургийг ойлгох гээд чадсангүй. Лениний сургааль, улаан бүч гм нь хуучин нийгэмийн агуулга, хэлбэр биз дээ. Ажил, пиар хоёр авцалдсангүй" хэмээжээ.