Загвар өмсөгч О.Билгүүн улс төрд хүч үзэх болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр ХҮН намд элсэхээр болсон талаараа ийнхүү зарлалаа.
Тэрбээр энэ талаараа “Энэ хугацаанд улс төрийн намуудаас санал их ирлээ. Хийдэг, дуугардаг залуус нь нэгдэж нийлээд төрд орж өөрчлөлтийн төлөө зүтгэвэл болохгүй зүйл үгүй гэж бодож байна. Ер нь ч шийдсэн, шийдвэрээ гаргасан. Их удаан ч бодлоо. Та нар маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Сонголт маань мэргэн байг”хэмээлээ.