Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНЭУ Ангараг гараг руу сансрын станцаа хөөргөлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 9 секунд


Хэдийгээр хүмүүсийн улаан гарагт хүрэх зам нь нээлттэй байгаа ч хараахан тэнд хэн ч хөл тавьж амжаагүй байгаа билээ.

Энэ зун Дэлхий болон Ангараг гараг хоорондоо хамгийн их ойртож байгаа үе бөгөөд уг завшааныг ашиглан Арабын Нэгдсэн Эмират улс, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Хятад Улсууд Ангараг гарагруу станц хөөргөхөөр зэхэж байгааг бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл тус гурван улсаас хамгийн эхэнд АНЭУ өнөөдөр /07.20/ өглөө Ангараг гараг руу сансрын станцаа хөөргөлөө. Ингэснээр Арабын улсуудаас түүхэндээ анх удаа гараг хооронд станц хөөргөсөн үйл явдал боллоо. 

Хөлгийг энэ долдугаар сарын 15-нд хөөргөх байсан боловч цаг агаарын байдлаас хамааран хуваарьт өөрчлөлт орсон юм. 

Одон орон гэх зэрэг салбараар эдийн засгаа төрөлжүүлэх нь АНЭУ газрын тосны давамгайллаа сааруулах бодлого юм. Өнгөрсөн жил гэхэд л тус улсын ДНБ-ний 30%-ийг газрын тос дангаараа эзэлж байжээ. 

АНЭУ-ын засгийн газрын хүсч байгаа зүйл нь Эмиратын Ангараг төлөвлөгөө гэх зэрэг санаачлагуудаараа өсвөр үеийнхэн болон залуусыгаа STEM буюу ШУ, Технологи, Инженерчлэл, Математикын чиглэлээр суралцахад нь уриалал, урам зориг болгож байгаа юм. Ингэснээрээ залуу үе нь Эрдэм шинжилгээний салбар, Аж үйлдвэрийн салбар болон Эдийн засгийн салбарыг багтаасан олон чиглэлд хүчтэй өөрчлөлт оруулах хурдасгуур болно хэмээн найдаж байгаа аж.

Эдгээр санааг цогцлоон тэмдэглэж сансрын станцаа “Al Amal” буюу “Найдвар” хэмээн нэрлэсэн байна.

“Бид хэдийгээр үймээн самуун болж буй нутагт байгаа ч бидэнд итгэл найдвар байгааг зөвхөн Эмиратын залуу үе бус нийт орны залуу үедээ бэлгэ тэмдэг болгон харуулж байгаа юм, энэ бол шинэ эрин үе, шинжлэх ухааны эрин үе юм. Технологи, сансрын хөлөг… зүгээр л боломжгүй зүйл гэж байхгүй” хэмээн нислэгийн багийн шинжлэх ухааны салбарын менежер өгүүлжээ. 

“Al Amal” буюу “Hope” хөлгийг 450 гаруй инженер 6 жилийн турш ажиллан бүтээжээ. Уг хөлгийг Япон дахь Танэгашима сансрын төвөөс хөөргөсөн юм. 

Хэрвээ бүх зүйлс төлөвлөгөөний дагуу явагдвал “Hope” станц Ангарагийн тойрогт 687 өдрийн турш устөрөгч болон хүчилтөрөгчийн түвшинг задлан шинжилж өнгөрөөх юм. Тус шинжилгээгээр Ангараг гарагийн агаар мандлын талаар өмнө тогтоогдоогүй мэдээллийг олж авч, уг гарагийг яагаад хүн амьдрах боломжгүй байгаа талаар илүү их ойлголтыг бидэнд өгөх юм.

Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана
Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана
 
Ж.Чинбүрэн: УТААНЫ сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийнэ. Сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
Ж.Чинбүрэн: УТААНЫ сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийнэ. Сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.