Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сандагсүрэн: M&G констракшн, Шунхлай Групп, иргэн Д.Батзоригт газар олгож, зөвшөөрөл олгосон албан тушаалтны асуудлыг шийдвэрлэж өгөх албан бичгийг АТГ-д хүргүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн 15р хороонд байрлах Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн удирдлагууд тус барилгын эздэд Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн "Улаанбаатар хотын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг алдагдуулж, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учруулсан нөхцөл байдал байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг ажиллаж байна. Иймд Сэлбэ голын үерийн болон тусгай хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн зурваст байрласан M&G констракшн, Шунхлай Групп болон иргэн Д.Батзориг нарт газар эзэмших эрх олгож, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтны үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх бичгийг нийслэлээс АТГ-ын дэд дарга З.Дашдаваад хүргүүлж байна. Энэ дагуу хэрэг үүсгэгдэн шалгаж, асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна" гэлээ.

ШУУРХАЙ: Голын гольдролыг өөрчлөн барьсан Шунхлай ШТС-ыг нурааж байна
ШУУРХАЙ: Голын гольдролыг өөрчлөн барьсан Шунхлай ШТС-ыг нурааж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.