Яг одоо БЗ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж хойшлогдлоо.
Хуралдаанаар ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан юм. Мөн Б.Ганхуягийн зүгээс хурлыг хойшлуулахгүй, шууд үргэлжлүүлэх санал гаргасан.
Тэгвэл шүүхээс Б.Ганхуягийн таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээлээ.