Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг ирэх сарын 12-ныг хүртэл хойшлууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дөнгөж сая эхэлсэн ч хойшлуулж шийдвэрлэлээ. Учир нь хурал эхэлмэгц шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан.

Мөн шүүгдэгч Т.Түвшинбаатар нь харьяаллын дагуу өөрийнх нь хэргийг Дорнод аймгийн шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргасан юм.

Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг ирэх есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшлууллаа. Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

ЧД-т гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд спорт цогцолбор барина
ЧД-т гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд спорт цогцолбор барина
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.