БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 7 дугаар сарын 18-ны 00.00 цагийн байдлаар 39-өөр нэмэгдэж нийт 13711-д хүрэв.
Шинээр илэрсэн 39 тохиолдлын 29 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 12519 (+59) иргэн эдгэрсэн бол 294 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1460204 (+9187) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1423570 (+9335) иргэний хариу сөрөг гарч, 22923 (-187) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 898 (-21) иргэн байна.