Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалттай танилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэд сайд Ш.Анхмаа албаны бусад төлөөллийн хамт 320 гаруй мянган буюу Монгол улсын хүн амын 10%-тай тэнцэх оршин суугчтай Сонгинохайрхан дүүрэгт АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+ төслийн хүрээнд баригдаж байгаа жишиг Нэгдсэн эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү Нэгдсэн эмнэлэг нь дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамж бүхий олон улсын шилдэг туршлага, техник технологийг нэвтрүүлсэн, эмнэлгийн бие даасан удирдлагатай жишиг дүүргийн эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдах юм.

Мөн жишиг Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг чанартай байхад чиглэн цаашид шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлын талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, АХБ-ын төслийн хэрэгжүүлэгч нэгжийн төлөөллүүд санал солилцлоо.

2020 оны 9 дүгээр сард ашиглалтад орох жишиг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад лавлагаа шатлалын эмнэлгүүдийн дэмжлэгт үйл ажиллагаа чухал болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон дурдаж, эмнэлгийн санхүүжилтийн бие даасан байдлыг цогцоор нь шийдвэрлэхэд  анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо.

 

Инфографик: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга
Инфографик: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.