Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын Холбооны Улс агаарын хилээ нээх албан ёсны шийдвэр ГАРГААГҮЙ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд


ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгаа билээ.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байгаа тул иргэдийг албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулж байна.

Тус ЭСЯ ОХУ-ын Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан даруйд нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэв. 

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна
Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна
 
Л.Энх-Амгалан: Л.Мөнхбаясгалан гишүүний нураасан, миний бүтээсэн хоёр тэнцэнэ. Хамт очиж цусны шинжилгээ өгч Монгол хүн мөн бишээ үзье
Л.Энх-Амгалан: Л.Мөнхбаясгалан гишүүний нураасан, миний бүтээсэн хоёр тэнцэнэ. Хамт очиж цусны шинжилгээ өгч Монгол хүн мөн бишээ үзье
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.