Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуураас нийт долоон тээврийн хэрэгслийг татан гаргаж, 47,7 тонн бохирдлыг аюулгүй болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд үргэлжлэн зохион байгуулагдлаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хатгал тосгон орчимд нуурын эргээс 428 метр зайтай, 36,8 метрийн гүнд 2016 онд живсэн катерийг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргалаа.

Мөн 2021 онд татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны доод ёроол хэсэг дотор байсан нийт 13 тн бохирыг тусгай зориулалтын бохир сорогч автомашинаар соруулан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай хамтран нотломж үйлдэж, холбогдох дүрэм, зааврын дагуу устгалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гурван сарын хугацаанд нийт долоон нэгж тээврийн хэрэгслийг татан гаргаж, 47,7 тн бохирдлыг аюулгүй болгосноор Баянгол дүүргийн газар нутагтай тэнцэхүйц хэмжээний цэнгэг усыг бохирдуулахаас урьдчилан сэргийлж, эко системийг хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 10-38 насны гурван хүн автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 10-38 насны гурван хүн автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд