Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 10-38 насны гурван хүн автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот гуравдугаар багийн “Устын-Ам” гэдэг газар суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт гурван хүн хавчуулагдаж нас барж, хоёр хүн бэртжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 06:20 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёота хайлукс” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор иргэн Ө /38 настай эрэгтэй/, С /8 настай эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд иргэн О /38 настай эмэгтэй/, Д /14 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цэнхэрмандал сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ: Ерөнхий сайд авто замын салбарын төлөөлөлтэй уулзаж байна
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ: Ерөнхий сайд авто замын салбарын төлөөлөлтэй уулзаж байна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.