Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг офицер шалгаруулах тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Шилдэг офицер шалгаруулах тэмцээн" гуравдахь өдрөө үргэлжилж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага тус бүрээс 5 эрэгтэй, 3 эмэгтэй шилдэг залуу офицер тэмцээний эхний өдөр ДХИС-ийн материаллаг баазыг түшиглэн цэргийн дүрмийн болон гадаад хэлний мэдлэг, сэтгэлзүйн оюун ухаан, эсээ бичлэг, илтгэгч шалгаруулах уралдаанд оролцсон.

Тэмцээний хоёр дахь өдөр Хужирбулан дахь Сургалтын төвд хамгаалалтын буудлагын төрөлд өрсөлдсөн бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвд бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээн болон багийн тэмцээнд оролцож, өрсөлдсөнөөр шилдэг эрэгтэй, эмэгтэй офицер тодорно.

ОБЕГ

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азийн гурван улсад нээлтээ хийлээ
Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азийн гурван улсад нээлтээ хийлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц