Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зарим тусгаарлах байрны хоолны чанарт тавих хяналт гэж алга”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 52 секунд

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж буй  байр, өрөөний ариутгал, халдваргүйжүүлэлт түүнчлэн хоолонд тавих хяналт гэж огт байхгүй байгаа талаар тусгаарлалтанд байгаа зарим иргэд мэдээллэв.

“Тусгаарлалтанд байгаа иргэд бүгд ижил хэмжээний мөнгө төлж байгаа. Гэтэл хоолны чанар маш харьцангуй байна.  Азтай нэгэн нь сайн хоолтой газар тусгаарлагдаж, азгүй нэг нь муу хоолтой газрын хоолыг хаясаар тусгаарлалтын хугацааг дуусгах нь. Жирэмсэн, өндөр настай, өвчтэй зэрэг янз бүрийн нөхцөл байдалтай иргэд тусгаарлалтанд байгаа. Гэтэл бидэнд  дархлаа сайжруулах хоол байтугай хүний хоолойгоор давах хоол ч өгөхгүй байна”  хэмээн бухимдсан иргэд тусгаарлалтын байрны нөхцөл байдал, хоолны чанарын талаар дараах мэдээллийг өглөө. 

 

1. "Амар" зочид буудал: 

Б.Ганзориг:  “Амар”  зочид буудалд 7  сарын 2-ны өдөр тусгаарлагдсан. Энд анх хоол их муу байсан порц их бага дээр нь амтгүй маш их перцтэй хоол өгдөг байсан. Бид 3 хоног хэл ам хийгээд одоо арай гайгүй болж байна. Энэ талаар ажилтнуудад нь хэлэхээр та хүсэлтээ өгөөд өөр газарлуу явж болно гэдэг.  Бараг мөнгөнд чинь тааруулж өгч байна гэдэг. Хүмүүс тэгээд хоолны хэрүүл хийхээс санаа нь зовоод больдог. Хэл ам хийгээд хоолны чанар жаахан өөр болсон ч хэл ам хийж байгаа хүмүүс байсаар л байгаа..Насаараа амьдрах бишдээ гээл гүрийж байна. 

Б. Д: Амар” зочид буудалд 7 арын 2-ны өдөр тусгаарлагдсан.  Би өөрөө жирэмсэн хүн. Манай давхарт 15 жирэмсэн хүн байгаа. Гэтэл бидэнд шим тэжээлтэй хоол өгдөггүй. Тэгээд шаардлага тавьхаар нийгмийн нөхцөл байдал муу байна гэдэг. Энэ буудлын хоол арай дэндүү. Түүхий, махгүй хоол өгдөг. Бид их зүйл хүсээгүй. Цэвэрлэгээ, ариутгалыг хий гэж шаардаагүй. Зүгээр л шим тэжээлтэй, чанартай хоолыг хийж өгөөсэй гэж л хүсч байна.  2.  "Замын-Үүд"-ийн буудал: 

М.Үржинханд: “Замын -үүд”-ийн боомтоор  7 сарын 2-нд орж ирж тусгаарлагдсан.  Бид асуудал үүсгэж шаардлага тавьсан учраас өчигдрөөс гайгүй хоол өгч эхэлсэн. Өмнө нь мах муутай, амт сул яг үнэндээ хүн идэхээргүй хоол өгдөг байсан. Манай буудалд гурван жирэмсэн хүн байсан.Тэгэхэд өдөр бүр хоолондоо далайн замаг хийчихдэг байсан. Тэдгээр жирэмсэн эхүүд бүгд тонустай, булчин нь чангарчихаад эмнэлэг авч явж үзүүлсний дараа л хоолондоо замаг хийхээ больсон. 
Бид нар тансаг байдал хүсээгүй ядаж шим тэжээлтэй хоол идэхийг хүссэн. 

Б. Халиун: Замын-Үүд-ийн боомтоор 7 сарын 2-ны өдөр орж ирсэн. Тусгаарлагдаад 14 хонож байна. Өдөрт 3 хоол өгдөг. Бид нарт ямар ч шим тэжээлгүй, амтгүй хоол өгдөг. Ямар ч сэтгэлгүй. Шаардлага тавиад ч хэрэг алга.  

 

3. "Оринтал" зочид буудал: 

Б.Батмөнх : “Оринтал” зочид буудал 7 сарын 7-ны өдөр ирсэн. 
Анх ирэхэд буудлын өрөөг цэвэрлээгүй байсан.  Хоол туйлын хангалтгүй. Өдөрт 5 хоол өгөх ёстой. Гэхдээ өгч байгаа хоол нь хүн идэхээргүй. Энэ буудал хятад тогоочтой. Хятад тогооч нь хоолондоо баахан хятад амтлагч хийчихдэг. Би 62 настай. Дархлаа сайжруулах ядаж хүн идэхээр хоол идэхгүй бол бие сульдаад хэцүү л байна. Шаардлага тавьхаар за л гэдэг. Тэгсэн хэрнээ хоолны чанарт ямар ч өөрчлөлт ордоггүй. 

Д.Сугар: 7 сарын 7-ны өдөр  “Оринтал” зочид буудалд хуваарилагдаад ирсэн. Энд цэвэрлэгээ, ариутгал гэж хийдэггүй. Бид өөрсдөө л хийдэг. Тэгээд цэвэрлэгээний бодис өгдөггүй. 
За цэвэрлэгээ ч яахав. Хоол нь их хэцүү. Хоол нь дандаа хөрчихсөн хүйтэн ирдэг. Тэгээд амт нь арай дэндүү муу. Бараг л нохойн хоол. Аргаа ядаад гэрээсээ хоол авъя гэхээр гаднаас хоол оруулдаггүй. Миний бие өвдөггүй байсан. Сүүлдээ бие өвдөөд улам сульдаад байдаг болсон. 

С.Чулуунцэцэг:  7 Сарын 7-нд “Оринтал” зочид буудалд хуваарилагдаад ирсэн.  Ирээд 10 хонож байна. Би 60 настай.  Өндөр настай бие муутай болохоор гайгүй хоол идэхгүй бол бие муудаад сульдаад байна.  Эндэх тусгаарлалтын хоол туйлын хэцүү байна. Хятад тогоочтой болохоор хоолноос нь янз бүрийн хятад амтлагч үнэртэнэ. Ер нь идэхэд их хэцүү. Гэрээсээ авчруулсан боор, боорцгоор л гол зогоож байна.  Бид тусгаарлалтын мөнгө гэж төлсөн. Тэгэхэд буудлын талаас бидэнд үйлчилгээ үзүүлж цэвэрлэгээ зэрэг зүйл хийхгүй байгаа. За энэ ч яахав. Мөнгөндөө гол биш. Ядаж жаахан хүн идэхээр хоол идмээр байна. Хоолны чанарыг үнэхээр гайхаж байна. 

ГХЯ: Дэлхийн 55 орны Засгийн газраас гадаадад гацсан иргэддээ дэмжлэг хүслээ
ГХЯ: Дэлхийн 55 орны Засгийн газраас гадаадад гацсан иргэддээ дэмжлэг хүслээ
 
Иргэдийг “Мөнгөн шинэ жил“ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Иргэдийг “Мөнгөн шинэ жил“ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.