
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсээр буй. Хамгийн сүүлд л гэхэд, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд холбогдох хэрэгт АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлээд байсан. Прокурорын байгууллагаас хэргийг хянаж, шүүхэд шилжүүлээд буй билээ. Тэгвэл нүүрсний хулгай гэх энэ хэрэгт 138 хүнийг яллагдагчаар татаж, 12,994 хүнээс мэдүүлэг авсан байна.