ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн ЦАГААТГУУЛАХ хүсэлт гаргасан. Хурал үргэлжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Улмаар 18:00 цагт завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр болсон юм. Шүүх хурал 09:00 цагт товлогджээ.

Тэд "Нүүрсний" гэх хэрэгт холбогдон гэм буруутай нь тогтоогдож, Анхан шатны шүүхээс Т.Аюурсайхан 3 жил хорих ял, Б.Ганхуягт 5.9 жил хорих ял оноож, мөн торгуулийн ялаар шийтгэсэн байдаг.

Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Дашрамд дурдахад, өчигдөр эхэлсэн шүүх хурлын үеэр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн цагаатгуулах хүсэлтийг гаргажээ.

ТОДРУУЛГА: Сексцагаанбогдыг Ерөнхий сайдын зөвлөхөөс ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ
ТОДРУУЛГА: Сексцагаанбогдыг Ерөнхий сайдын зөвлөхөөс ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!