Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган өндөрлөж, “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 43 секунд

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Монгол Улсад гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцов.

Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ, шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ”, “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэх, шинэчлэлийн арга зам”, “Бүс нутгийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн асуудалд парламентын гишүүдийн оролцоог онцлох нь” сэдэвт нэгдсэн хуралдаануудаар үргэлжилсэн.

Уг чуулганаар “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй" стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэрэг асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гарц шийдлийг олох хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.

Мөн оролцогчид Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаатай танилцсан.

“Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор чуулсан Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы үр дүн болгон “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб чуулганыг хааж хэлсэн үгэндээ, Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцож байгаад талархал илэрхийлээд хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсныг цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулахаар төлөвлөж байна. Улс орнууд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зардал гэж харахаас илүүтэй улс орны хөгжлийн суурь гэж үзэхийн чухлыг дурдлаа.

Мөн Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганаар баталсан “Улаанбаатарын тунхаг”-т эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг, тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн суурь арга хэмжээг тусгасныг онцлон тэмдэглээд парламентчдыг энэхүү тунхгаа бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган ажиллахыг хүслээ.

“Улаанбаатарын тунхаг” нь хүний сайн сайхан, тэгш байдлыг илүүтэй эрхэмлэж хүний эрхийг баталгаажуулсан эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг улам бэхжүүлэхэд бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч чухал ач холбогдолтой болохыг чуулганы оролцогчид санал нэгтэйгээр тэмдэглээд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны шинэчлэлд хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн юм

“Вагнер”-ын эзэн Пригожины зорчиж байсан онгоц Оросын агаараас хамгаалах системд оногдож сүйрчээ
“Вагнер”-ын эзэн Пригожины зорчиж байсан онгоц Оросын агаараас хамгаалах системд оногдож сүйрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.