Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вагнер”-ын эзэн Пригожины зорчиж байсан онгоц Оросын агаараас хамгаалах системд оногдож сүйрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 43 секунд

No description available.

Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 24-ны өдөр ОХУ-ын Тверь мужийн Боловский дүүрэгт Вагнер группийн ойролцоо Пригожины эзэмшдэг RA-02795 улсын дугаартай “Embraer Legacy 600" тийрэлтэт хөдөлгүүртэй бизнес онгоц Оросын агаараас хамгаалах системээс харвасан пуужинд оногдож, сүйрсэн гэх мэдээллийг олон хэвлэлүүд гаргаж байна. Тус онгоц Африк тивээс Орос руу ниссэн бөгөөд түүнтэй хамт Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин болон зарим командлагч явсан гэв.

Тус онгоцонд багийн гурван гишүүн, зорчигчид нийлсэн 10 хүн явсан бөгөөд бүгд нас барсан харамсалтай мэдээллийг хүргэлээ. Онгоц Москвагаас Санк-Петербург руу нисч байсан гэж ОХУ-ын онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Осолдсон онгоцонд Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Онгоц осолдсон газар эрэн хайх ажиллагаа дуусч, арван хүний цогцсыг олсон байна.

Тодруулбал, онгоцонд зорчиж явсан онгоцны багийн гурван гишүүн, долоон зорчигчын тоо жагсаалтад байсан хүмүүстэй таарч байна гэжээ. Оросын хэвлэл мэдээлснээр цогцсууд маш их түлэгдсэн байгаа тул хэн нь хэн болохыг тогтоохын тулд нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэсэн тул Вагнерийг үүсгэн байгуулагч Пригожин, командлагч Дмитрий Уткин нар жагсаалтад байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: CNN

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүгийн эмчилгээний зардал нэмэгдэж байгаа тул Монголчуудаасаа тусламж хүслээ
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүгийн эмчилгээний зардал нэмэгдэж байгаа тул Монголчуудаасаа тусламж хүслээ
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.