Өнгөрсөн гуравдугаар сард гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид ухаангүй болтлоо зодуулж улмаар Турк улс руу эмчилгээнд явсан. Гэвч хүүгийн эмнэлгийн зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул ар гэр нь хүнд нөхцөл байдалтай байгаа талаар түүний аав М.Цогтбаатар бидэнд мэдээллээ.
Одоогоор хүү нүдээ нээсэн ч юм харахгүй мөн саажилттай байгаа ба дараагийн эмчилгээнүүд хийгдэж буй аж. Иймд ард иргэдээсээ дахин хандивын аян эхлүүлж, эмчилгээний зардалд хандив үзүүлэхийг уриалж байна.
Дансны дугаар: Хүүгийн аав М.Цогтбаатар 5434121006 /Хаан банк/