Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан тогоог залгаатай орхисоноос үүдэн 6-48 насны гурван хүн угааржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн нэгдүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 23-ны өдрийн 23:20 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х8 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан тогоонд хоол залгаатай орхисоноос О /48 настай, эрэгтэй/ хөдлөх боломжгүй, угаартсан, А /10 настай, эрэгтэй/, Э /9 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/ нар ухаан алдсан байдалтай байсныг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн.

ТАНИЛЦ: Хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай болгон шинэчлэн баталлаа
ТАНИЛЦ: Хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай болгон шинэчлэн баталлаа
 
Авто ослын улмаас машины эд ангид хавчуулагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ
Авто ослын улмаас машины эд ангид хавчуулагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.