Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан иргэдийг “Кар шэйринг“ хийж, хувийн зохицуулалт хийхийг уриалав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан энэ сарын 26-наас 20 хоногийн хугацаанд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар болсныг мэдээлсэн. Тэгвэл энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар,

"Орон нутгаас 175 мянган машин орж ирсэн. Тиймээс дугаарын хязгаарлалт ийм урт хугацаанд үргэлжилж байгаа нь эдгээр автомашинууд орон нутаг руугаа гарах хугацааг тооцоолсонтой холбоотой.

Нийтийн тээврийн хувьд 2021-2023 оны хооронд нийт 415+105 автобусны парк шинэчлэлт хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл 520 автобус орж ирсэн гэсэн үг. Есдүгээр сараас эхлэн нийт 810 автобусны үлдсэн автобусуудыг оруулж ирнэ. Ингээд 2023 оны 12 сарын 10 гэхэд автобусууд орж ирээд дуусна гэсэн тооцоололтой байна.

Нийтийн тээврийн хүртээмжийн хувьд хүндрэлтэй асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс иргэдийн хувьд богино хугацаанд car sharing болон хотхондоо машин тэргээ зохицуулах зэргээр зохицуулалт хийхийг хүсэж байна. Ингэхгүй бол бид 0 зогсолтод орох эрсдэлтэй байгаа юм.

Тиймээс аль аль талдаа үүнийг ойлгож, ачааллаа хамт даван туулах хэрэгтэй байна. Мөн энэ ачааллыг богино хугацаанд даван туулах боломж өөр байхгүй байгаа учир иргэдээсээ хамтран оролцохыг уриалж байна" гэв.

Өвлийн бэлтгэл ажилд 3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байна
Өвлийн бэлтгэл ажилд 3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.