Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхгэрэл: Хүүхдүүд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх эрсдэл байгаа учраас бодит биш гэдгийг хэлж, ойлгуулах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 50 секунд

Сургууль, цэцэрлэг амарсан зуны дэлгэр өдрүүдэд хүүхэд хохирсон хэргийн гаралт нэмэгддэг. Тодруулж хэлбэл, зарим гэр бүл хүүхэд харах хүнгүйгээс болж, хараа хяналтгүй орхисноос үүдэн хүүхдийн эрх зөрчигддөг. Мөн аялал зугаалганд явахдаа аюулгүй байдал хангаагүйгээс осол гэмтэлд өртөх цаашлаад ахуйн хүрээнд буюу гадаа тоглож байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай тоо цөөнгүй бий. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн нийт 3211 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын ГБХХЭГХТХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхгэрэлээс тодруулахад,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт дундаар 1500-1600 дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн нийт 3211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Эхний долоон сард улсын хэмжээнд 500, Нийслэлийн хэмжээнд 307 хүүхэд гэмтэж хохирсон байна.

Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол хөдөө орон нутагт өвөө эмээ, хамаатан садан, ах дүүгийндээ очих, зуслан явах, найз нөхдөөрөө гол ус, ой модруу зугаалах, тоглох гэх мэтээс үүдэн төөрөх, гол, усанд живэх, өндрөөс болон морь унах үедээ унаж бэртэх, орчиндоо аюул учруулж болзошгүй ан, амьтны нөлөөнөөс амь нас эрүүл мэндээр хохирох, мотоцикл, мопед, унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт тавцан зэргээр замын хөдөлгөөнд оролцох, зорчих хэсэг дээр тоглох зэргээс зам тээврийн осолд өртөх, эцэг эх нь ажилдаа явсан хойгуур хяналтгүй цахим орчинг удаан хугацаагаар ашигласнаас цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсоор байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс гадна ахуйн осол гэмтэлд жишээлбэл халаах хэрэгсэл, гал түймэр, хийн төлөвийн бодис буюу халуун уур, хийнд түлэгдсэн, явганаас нүхэн жорлон, худаг, шуудуунд унах, барилга байгууламж, бусад өндөр түвшинээс унах, гол, мөрөн, нуур, тогтоол усанд унах, живэх гэх мэт золгүй байдлаар амь нас, эрүүл мэндээр хохирох, бэртэж гэмтэх байдал ихээр бүртгэгддэг.

Ахуйн осол гэмтэлд бага насны буюу долоо хүртэлх насны хүүхдүүд маш ихээр өртөж байна.

Тухайлбал, халуун усанд түлэгдэх, нүхэнд унах, гол мөрний усанд живэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газар, эмнэлэг, цагдаагийн байгууллагад ирсээр байгаа. Урин дулааны улиралтай холбоотой гол, усны дуудлага нэмэгдэх болсон. Тиймээс гэр бүлээрээ гол устай газар очсон тохиолдолд хүүхдээсээ хараа хяналт салгахгүй байх шаардлагатай байна” гэлээ.

Мөн тэрбээр, “Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн Амьдарч буй орчиндоо хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс

  • Цонхондоо зориулалтын хамгаалалт хийх, цонхны тавцан, тагтруу хүүхэд дамжин гарахаас сэргийлэх,
  • Цахилгааны залгуур, разиткаар тоглож болохгүй байх талаар анхааруулах залгуурнаас хойд байлгах
  • Төрөл бүрийн цэвэрлэгээний химийн бодис, эм зэргийг зэргийг хүүхэд гар хүрэхгүй газарт байрлуулах.
  • Асаагуур, шүдэнзээр тоглуулахгүй байх/ гал алдах эрсдэлтэй/
  • Ухсан нүх болон нүхэн жорлонд бага насны хүүхэд унахаас сэргийлж түгжээ хийх, хаалгыг хааж хэвших
  • Бага насны хүүхэд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх харайх эрсдэл байдаг тул бодит биш гэдгийг хүүхдэд хэлж, ойлгуулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.

Таны ойр орчимд хүүхдийн аюулгүй байдал эрсдэл учирвал Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас, ойр байгаа цагдаагийн байгууллага, алба хаагчид мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ АХУЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА БҮХНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ УЧИР ОРОН ГЭРТЭЭ АЮУЛГҮЙ, ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖ, ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛААРАЙ!

ТАНИЛЦ: “Болзошгүй гамшиг“ тохиолдсон үед нүүлгэн шилжүүлэх байршлууд
ТАНИЛЦ: “Болзошгүй гамшиг“ тохиолдсон үед нүүлгэн шилжүүлэх байршлууд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.