Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вейп хэрэглэгчдийн холбоо“-ноос мэдэгдэл гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Электрон тамхины орц найрлага болон олон улс мөн манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар Гаалийн байгууллагаас мэдээлэл хүргэсэн байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан "Вейп хэрэглэгчдийн холбоо"-ноос дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд,

"МОНГОЛ УЛСЫН ХИЛ, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХУУЛЬ БУС, ТАТВАРГҮЙ ОРЖ ИРДЭГ, ХУУРАМЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХОРИХ АЖИЛ ДЭЭР ИДЭВХИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА. ИЙМД ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭН ХУУРАМЧ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЗАЙЛСХИЙН БАТАЛГААТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ QR КОДЫГ УНШУУЛАН МЭДЭЭЛЛИЙГ АВЧ, ХЭРЭГЛЭГХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацрал-зарим төрлийн бүтээгдэхүүн хар тамхины бодис агуулдаг цахилгаан тамхи нь хорт хавдар үүсгэж байна гэдэг агуулгатай ярилцлага ТВ9, ТМ, Зөгий.мн гэх мэт төлбөртой тв болон сошиал мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.

Цахилгаан тамхи албан ёсоор импортлогч компаниуд Гаалийн төв лаборатори, Засгийн Газрын хяналт хэрэгжуулэгч газрын лабораториудад бүтээгдэхүүн бүрээс дээж өгч шинжилгээг тогтмол хийлгэж бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг. Цахилгаан тамхи нь зах зээлд нэвтрээд 20 жил болсон хэдий ч одоогийн байдлаар хорт хавдар үүсгэсэн нэг ч тохиолдол дэлхийд бүртгэгдээгүй байгаа ба үндэстний хэмжээнд тогтмол судалгаа явуулж буй Их Британи, АНУ зэргийн Хорт хавдар судалгааны төвууд, Нийгмийн эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн яамдууд янжуур тамхитай харьцуулахад цахилгаан тамхи нь 20 ДАХИН БАГА хоруу чанартай гэдгийг баталсаар байна.

Цахилгаан тамхи нь шингэн никотиныг халаах зарчмаар уур гаргадаг бөгөөд 100-250 цельсийн хэмд уг процесс явагддаг бол янжуур тамхи нь 550-900 хэмд шатаах байдлаар утаа үүсгэдэг гэдгийг дурдмаар байна.

Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралын хэлсэнчлэн зарим төрлийн бүтээгдэхүүн хар тамины бодис агуулдаг гэх мдээллээр тодорхойлсон бүтээгдэхүүнийг хил гаалиаар оруулахгуй байхыг хүсье.

Мөн албан ёсоор цахилгаан тамхийг импортлон оруулж ирж байгаа компаниудын эрх ашгийг хөндөх, баримт нотолгоогүй мэдээллээр ард иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье.

Цахилгаан тамхины үр дүнгээр дэлхий дахинд янжуур тамхины хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн зардал буурч байгаа маш олон эх суравлжууд энэхүү бүтээгдэхүүний мөн чанарыг баталж байна" гэжээ.

Т.Отгонжаргал Зүүн Азийн залуучуудын наадмын аварга боллоо
Т.Отгонжаргал Зүүн Азийн залуучуудын наадмын аварга боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.