“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн “Степпе Арена”-д өчигдөр эхэлсэн.
Эрэгтэйчүүдийн 55, 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж медальтнуудаа тодруулсан ба манай улсаас эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Т.Отгонжаргал алтан медаль хүртсэн юм.
Тэрбээр финалд Хятадын Тайваний Хуан Вень И-тэй цаг сунган барилдаж, торгуулиар ялснаар алтан медалийн эзэн болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд С.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн бол 60 кг-ын жинд Б.Мөнгөнхуяг, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Ариунзаяа нар Зүүн Азийн залуучуудын наадмаас хүрэл медаль хүртлээ.