Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад өгөх зөвлөмж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Эрүүл мэндийн яамнаас кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад зориулан дараах зөвлөмжийг гаргажээ. 

Байгууллагад:
• Биеийн халуун үзэх
• Амны болон нүүрний хаалт зүүх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Үзэгчдийг суудал алгасаж суулгах
• Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх
• Билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ хийх
• Агаар сэлгэлт тогтмол хийх, нэвт салхилуулах
• Кино эхлэхийн өмнө танхимыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Гар угаах орчинг бүрдүүлж гарын цаас, саван байлгах
• Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Үйлчлүүлэгчдэд:
• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

ЭМЯ: Тусгаарлагдсан иргэдэд өгөх зөвлөмж
ЭМЯ: Тусгаарлагдсан иргэдэд өгөх зөвлөмж
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.