Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: БНХАУ-д өндөр цалинтай ажилд зуучлуулж залилуулсан 12 иргэн зугтаж Замын-Үүдэд ирсэн. Үлдсэн 20 иргэн айдастай хэвээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 12 секунд

Өчигдөр буюу наймдугаар сарын 15 -ны өдөр цахим орчинд БНХАУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх мэдээллийн дагуу Монгол Улсын 32 иргэн залилуулж гацсан байна гэх мэдээлэл тархсан. Уг хэргийг хамгийн анх өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлсэн эрх зүйч Б.Ууганбаяртай ярилцлаа.

-Уг залилуулсан гэх иргэдтэй хэзээ холбоо барьсан бэ? Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Өчигдөр над руу нэг хүн холбоо барьсан. Тодруулаад асуусан чинь БНХАУ-ын Эрээн хотоос цааш 500 километрийн зайд байрлах газар байгаа нь тодорхой болсон. Эхлээд 2 эмэгтэй дүрст дуудлага хийж өөрсдийн байгаа байрлалаа харуулсан. Тэр нь малын пүнз буюу хороо байсан. Тухайн 12 иргэн анх БНХАУ-д нэг сарын 5 сая төгрөгтэй ажил байна гэх мэдээллийн дагуу очсон байгаа. Уул нь анх зуучлахдаа хоол, тав тухтай байрлах газартай гэж хэлж авчирсан байгаа юм. Тиймээс энд хүний эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзэн манай байгууллагат хандсан. Би юун түрүүнд ямар нэг аргаар байгаа газраасаа явхыг зөвлөсөн: Би лайв хийхээсээ өмнө гадаад харилцааны яам руу холбоо барих гэсэн боловч утсаа аваагүй.

-Ажилд жуучилсан эмэгтэй таньтай холбоо барьсан уу?

- Өчигдөр лайв хийсний дараа над руу тухайн эмэгтэй залгаж уурласан. Миний нэр төрд халдлаа. Надад эхлээд хэлэх ёстой байсан гэж утсаар ярьсан. Одоо миний хувийн хаяг болон, пейж хуудас маань хаагдчихсан байна. 12 иргэн тухайн байгаа газраасаа зугтааж өнөөдөр өглөө Замын-Үүдэд ирсэн гэдгээ мэдэгдсэн. Удахгүй нийслэлд ирж ГХЯ болон ЦЕГ-т залилуулсан гэх гомдол өргөдлийг өгөхөөр ярилцаж байна.

-Хэдэн насны хүмүүс байгаа бол?

- 25-40 насны иргэд байна. Нэг хүн хөлөн дээрээ санаандгүй буцалсан ус асгаад түлэгдсэн байдалтай ямар нэг эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүй байна. Надтай тухайн иргэдийн ар гэрээс нь холбогдсон. Эрүүгийн цагдаагийн албанаас холбогдож мэдээлэл авсан. Эрээний консултай холбогдох үед бид нар та нарт одоогоор туслах боломжгүй байна. Санхүү, төсөв мөнгө хүрэхгүй гэсэн тайлбар өгсөн.

Тухайн хүмүүс очоод 2, 3 хоног л болж байсан. Тийм богино хугацаанд байхад л асар их айдас дарамт, тав тухгүй байдлыг мэдрээд буцах шийдвэрийг гаргасан байгаа юм.

Шилэн ажиллагааны хүрээнд ой сав газруудад барилга барих зөвшөөрөл олгосон Улсын комиссын гишүүдийн нэрсийг зарлана
Шилэн ажиллагааны хүрээнд ой сав газруудад барилга барих зөвшөөрөл олгосон Улсын комиссын гишүүдийн нэрсийг зарлана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.