Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны II хуралдааны үеэр Зайсангийн газруудыг зориулалтын бусаар олгож, ашиглуулсан асуудлыг хөндөж, жуулчдад зориулсан отоглох цэг байгуулах захирамжтай газар байшин хороолол барьсан асуудлыг шийдэх цаг болсон хэмээн мэдэгдээд амжсан. Тэгвэл Ерөнхий сайд ийн ярьснаа ажил хэрэг болгож эхлэв бололтой. Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шилэн ажиллагааны хүрээнд голын ой сав, тусгай хамгаалалттай бүсүүдэд барилга барих зөвшөөрөл олгож ашиглалтад хүлээж авсан Улсын комиссынхны нэрсийг зарлах асуудлыг хэлэлцэж байж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Шилэн ажиллагааны хүрээнд ой сав газруудад барилга барих зөвшөөрөл олгосон Улсын комиссын гишүүдийн нэрсийг зарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.