Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын салбар 63,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулаад байна

Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна.

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын татвар төлөлтийн байдлыг сүүлийн 3 жилээр авч үзвэл:

- 2019 онд 1320 байгууллага 87,1 тэрбум төгрөг,

- 2020 онд 1348 байгууллага 47,1 тэрбум төгрөг,

- 2021 онд 1401 байгууллага 65 тэрбум төгрөг,

- 2022 онд 1637 байгууллага 94,2 тэрбум төгрөг,

- 2023 оны эхний 6 сарын байдлаар 1376 байгууллага 63,6 тэрбум төгрөгийг Улсын төсөвт оруулжээ.

2023 оны хагас жилийг өмнөх 3 жилийн энэ үетэй харьцуулахад татварыг орлого нэмэгдэж, давах үзүүлэлттэй байна. Цаашид Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх бөгөөд аялал жуулчлалын салбар Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөлөл авчирч байна.

АТГ-аас Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ үнэлэгджээ
АТГ-аас Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ үнэлэгджээ
 
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.