Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар 2023” зүүн азийн залуучуудын наадамд 170 гаруй тамирчин, дасгалжуулагчид Монгол Улсыг зорин ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

“Улаанбаатар 2023” зүүн азийн залуучуудын наадам энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр Зохион байгуулах хорооны ажилчид хамгийн олон зочдоо угтан авах гэж байна. Мягмар гаригт нийт 6 Үндэсний Олимпын Хорооны 170 гаруй төлөөллүүд газардах хуваарьтай байгаа юм.

Хятадын Хонг Конгын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч ноён Тимоти Цун Тинг, бадминтон, сагсан бөмбөг /3х3/, хөлбөмбөг, жүдо, ширээний теннис, Э-Спорт гэсэн 6 спортын төрлийн 70 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирнэ.

Тэгвэл Япон улсаас Зүүн Азийн Олимпын Хорооны зөвлөлийн гишүүн ноён Ёкой Ютака болон таеквондо, ширээний теннисийн баг, тамирчид 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх юм.

БНСУ-аас Зүүн Азийн Олимпын Хорооны байнгын хорооны гишүүн ноён Ха Чул Вон, Гуам улсыг төлөөлөн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч ноён Блас Педро Рикардо Круз Монгол оронд морилон саатна.

Харин Хятадын Макаогоос сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн баг болон арын албаны нийт 50 орчим хүн энэ өдөр ирэх гэж байна.

Мөн Хятадын Тайванийг төлөөлж Зүүн Азийн Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч ноён Lin Hong-Dow, Зүүн Азийн Олимпын Хорооны зөвлөлийн гишүүн хатагтай Hsu Hsiao-Tzu болон “Өсвөр сурвалжлагчид” хөтөлбөрт хамрагдаж байгаа Ma Jen-Tso, Wang Yi-Tong нар волейболын багийнхаа хамт Монгол улсад зочлох ажээ.

Малаа хариулж явсан иргэн Туул голд живж, амь насаа алджээ
Малаа хариулж явсан иргэн Туул голд живж, амь насаа алджээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц