Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт хоёр өрөө байр олгож эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Энэ сарын 05-ны өдөр нийслэл хотод бороо орж улмаар БЗД-ийн 21, 27, 29-р хороо буюу Монел, Дарь-Эх орчимд уулын үер бууж, олон айл өрх үерт автаж, дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон.

Тэгвэл нас барсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хоёр өрөө орон сууц олгохоор болсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт эхний гэр бүлд байрыг нь олгосон байна. Харин үлдсэн хүмүүсийн хувьд бичиг баримттай холбоотойгоор саатсан, тун удахгүй байрыг нь олгох юм.

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулна
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулна
 
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна