Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг анхааруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэх зөвлөмжид баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг санууллаа. Мөн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх;
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
  • Зөвшөөрөгдсөн зам, гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Нөхөн сэргээлт хийх талбайд олборлолт явуулж, байгаль экологид 32.3 сая төгрөгийн хохирол учруулжээ
Нөхөн сэргээлт хийх талбайд олборлолт явуулж, байгаль экологид 32.3 сая төгрөгийн хохирол учруулжээ
 
Х.Нямбаатар: 2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна
Х.Нямбаатар: 2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.