Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Зарим их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 33 секунд

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 19 хоног үлджээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж, сурагчдаа хүлээж авахаар цэцэрлэг сургуулиуд бэлтгэлээ базаана.

Түүнээс гадна саяхан ЕБС-ийн ахлах ангиа төгссөн сурагчид оюутны амьдралд хөл тавьж, хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульдаа элсэн суралцахаар бэлтгэж буй. Иймд хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан зарим их дээд сургуулийн элсэлтийн болон бусад мэдээллийг инфографикаар бэлтгэн хүргэж байна.

ШУТИС-ийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж, наймдугаар сарын 28-наас хичээл эхэлнэ

ШУТИС-д элсэн суралцах гэж буй оюутнууд дээрх хаягаар оюутны код болон нууц үгээ авч, суралцах гэрээг өөрийн биеэр харьяа сургууль дээр очиж хийнэ. Мөн энэ сарын 16-наас есдүгээр сарын 01-ний хооронд ЭМД-д хамрагдсан элсэгчид ШУТИС дээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах аж.

ШУТИС-д элсэн суралцах оюутнууд ШУТИС хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

МУБИС-д элсэгчид өөрсдийн биеэр очиж бүртгүүлнэ

МУБИС-д элсэгчид өнөөдрөөс эхлэн биеэр ирж бүртгүүлнэ. Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд,

  • Бүрэн дунд боловсрол болон түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн хуулбар /E-Mongolia, ТҮЦ машины лавлагаа/
  • БҮТ-ийн сисвемээс хэвлэсэн QR код бүхий ЭЕШ-ын онооны батламжийн хуудас /E-Mongolia, ТҮЦ машины лавлагаа/
  • Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог хангасан QR код бүхий цахим батламжийн хуудас
  • МУБИС-д суралцах эрхийн бичиг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia, ТҮЦ машины лавлагаа/
  • 3х4 хэмцээтэй цээж зураг 2% тус тус бэлдэж ирэх.

МУБИС-д элсэн суралцах оюутнууд МУБИС хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

МУИС-ийн нөхөн элсэлтийн бүртгэл 2023.08.15-наас эхэлнэ

Мөн хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй, суралцах төлөвлөгөөг шинэчлэх суралцагчдад 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд хувийн суралцах төлөвлөгөөгөө шинэчлэн зохиох эрх нээгдэнэ.   Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно /Сургалтын үйл ажиллагааны журам үзнэ үү МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журам/

Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. 

ХААИС-ийн элсэлтийн бүртгэл 2023.08.21-нээс эхэлнэ

ХААИС-ийн НЭМЭЛТ ЭЛСЭЛТ явагдаж байгаа ба https://elselt.muls.edu.mn холбоосоор орж үнэ төлбөргүй бүртгүүлээрэй.

Мандах Их Сургуулийн бакалаврын эчнээ ангийн бүртгэл 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Мандах их сургууль нь бакалаврын өдрийн 11 хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авдаг. Та хөтөлбөр, мэргэжил бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол elselt.mandakh.mn холбоос руу хандана уу.

СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэл энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ

СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэл 2023.05.28-наас эхэлсэн бөгөөд 2023.08.22-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

Зарим их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл үргэлжилж буй бөгөөд энэ жил шинээр бэлсэн суралцах суралцагчид өөрсдийн сонгосон мэргэжлээр бүрэлдэхүүн болон салбар сургуулийн сургалтын албанд биеэр очиж бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн зарим их сургуулийн хувьд суурь төлбөртэй байдаг бол зарим их сургууль нь сонгон суралцах хичээлүүд буюу кредитийн үнээр тооцон төлбөрөө төлдөг. Иймд төлбөртэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл мөн л салбар сургуулиуддаа очиж мэдээлэл аваарай.

70 гаруй сая дагагчтай контент бүтээгч NAS DAILY: Монголыг ийм олон залуучуудтай улс гэж бодоогүй. Хаашаа ч харсан залуус байна
70 гаруй сая дагагчтай контент бүтээгч NAS DAILY: Монголыг ийм олон залуучуудтай улс гэж бодоогүй. Хаашаа ч харсан залуус байна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.