Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

70 гаруй сая дагагчтай контент бүтээгч NAS DAILY: Монголыг ийм олон залуучуудтай улс гэж бодоогүй. Хаашаа ч харсан залуус байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
3 минут 23 секунд

Дэлхийн даяар 70 гаруй сая дагагчтай контент бүтээгч Nuseir Yassin Монголын талаарх цуврал контентоо өчигдөр Д.Сүхбаатарын талбайгаас ЭХЛҮҮЛЛЭЭ. Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилго бүхий “Nas Summit-2023” арга хэмжээнд оролцохоор ирсэн түүний дэлхийн улс хотуудад очиж хийдэг энэхүү уламжлал болсон бичлэгт Монгол залуус оролцсон билээ. "Монголыг илүү олон хүмүүст таниулмаар байна" хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.

-Монголд тавтай морил. Манай улсад ирсэн анхны сэтгэгдэл ямар байв?

-Монголд ирсэн анхны сэтгэгдэл 10-аас 10 байлаа. Үнэхээр гайхалтай. Маш сайхан улс байна.

-Монголд ирэх гэж буй талаараа мэдэгдсэнээс хойш олон үзэгч, фенүүд нь их хүлээлттэй байлаа. Таны хувьд урьд өмнө Монголын түүх соёл, байгаль гээд ер нь манай улсад ирэх хүсэл байв уу?

-Хүүхэд байхаасаа Монголын эзэнт гүрэн, Чингис хааны талаар маш сайхан сонирхолтой түүхүүдийг уншиж сонсож ирсэн. Эргэн тойрны маань хүмүүс ч маш их ярьдаг байсан. Тэр хэрээр Монголд ирэх хүсэл маш их байсан.

-Д.Сүхбаатарын талбайд хийсэн зураг авалтын дараагаар хүүхэд залуустай уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулсан шүү дээ. Тэдэнтэй ярилцахад Монголын хүүхэд залуус танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Монголын хүүхэд залуус контент бүтээх чиглэл рүү маш их сонирхдог юм байна. Бүгд Англи хэлээр маш сайн ярьдаг юм байна. Дээрээс нь ийм олон залуучууд байдаг гэж бодоогүй. Хаашаа ч харсан залуучууд байна.

-Монголд хийж буй контентдоо юуг онцолно гэж та бодож байна вэ?

-Энэ олон видео контент хийж байгаа зорилго бол Монголыг мэддэггүй хүмүүст зөв ойлголт мэдээллийг өгөх юм. Түүнчлэн Монгол гэдэг бол ийм сайхан, ирэхэд тухтай үзэсгэлэнтэй байгаль орчинтой, нөхөрсөг залуустай улс шүү гэдгийг маш олон хүмүүст мэдрүүлмээр байна.

-Монголд байх хугацааны тань төлөвлөгөөнүүд гарчихсан байгаа юу. Магадгүй Монголд ирвэл заавал хийж үзэхийг хүсэж байсан зүйл бий юу?

-Монголд 7 хоногийн хугацаатай ирсэн. Нөлөөлөгчдийн олон улсын бага хурлыг хийж байгаа. Дэлхийд олон дагагчтай 20 нөлөөлөгч Монголд ирж бага хурлаа хийж байна. Монголын сайхан газар нутгаар аялана. Монголд байх 7 хоногийг маш сайхан өнгөрүүлээд буцна гэдэгтээ итгэлтэй байна.

-Ярилцлагын төгсгөлд контентуудыг тань үздэг үнэнч үзэгч фенүүддээ хандан юу гэж хэлмээр байна?

-Видеонуудыг маань үздэгт маш их баярлалаа. Маш сайхан хүлээж авч байна. Дандаа хамт байдаг үзэгчдэдээ баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

ФОТО: Nuseir Yassin Монголын талаарх цуврал контентоо Д.Сүхбаатарын талбайгаас ЭХЛҮҮЛЛЭЭ
ФОТО: Nuseir Yassin Монголын талаарх цуврал контентоо Д.Сүхбаатарын талбайгаас ЭХЛҮҮЛЛЭЭ
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.