Монгол Улсын Батлан хамгаалахын салбар хууль, эрх зүйн хүрээнд 2014 оноос хойш жил бүр 1000 орчим оюутан, суралцагчдыг "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулж ирсэн бөгөөд өдгөө 8000 орчим оюутан цэргийн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бэлтгэгдэн төгсжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөнд "Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалт"-д хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ хэмээн заасны дагуу жил бүр цэрэгт элсэх оюутнуудын тоог 500-аар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд 2022 онд зөвхөн нийслэлийн хэмээнд гэхэд их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдыг хамруулсан байна.
Өнөөдөр сургалтад хамрагдсан нийт 1500 оуютан цэрэг тангарагаа өргөж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оюутан цэргүүдэд болон тэдний ар гэрийнхэнд мэндчилгээ дэвшүүллээ.
Оуютан цэргийн сургалтыг ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 123, 167, 186, 327, 330 дугаар ангиудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулжээ.