Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар халуун байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

УЦУОШГ-аас өнөө маргаашдаа ихэнх нутгаар халуун байх төлөвтэй байгааг мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Улз, Халх голын хөндийгөөр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

С.Бямбацогт: Боинг-787-9 онгоц эхний ээлжинд Сөүл, Франкфурт, Стамбул чиглэлд нислэг үйлдэнэ
С.Бямбацогт: Боинг-787-9 онгоц эхний ээлжинд Сөүл, Франкфурт, Стамбул чиглэлд нислэг үйлдэнэ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.