Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Боинг-787-9 онгоц эхний ээлжинд Сөүл, Франкфурт, Стамбул чиглэлд нислэг үйлдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Өнөөдөр МИАТ компани алсын зайд нислэг үйлдэх "Хубилай хаан" 787-9 агаарын хөлгийг хүлээн авсан билээ. Үүнтэй холбогдуулан ЗТХ-ын сайд С.Бямбацогт "Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО, МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ-ийн хүрээнд АГААРЫН ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ амжилттай хэрэгжсээр байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр АНУ-тай OPEN SKY хэлэлцээрийг эцэслэн байгуулсан бол өнөөдөр МИАТ компани Боинг-787-9 агаарын хөлгөө хүлээн авла.

-Боинг-787-9 онгоцны их биеийн 50% нь композит материал буюу бал чулуун нийлэг материал тул илүү хөнгөн болж нислэгийн алслалт нэмэгдэнэ.

-15000 км буухгүй шууд ниснэ.

-Улаанбаатараас Ази, Европ, Австрали, Хойд Америкийн аль ч хот руу нисэх боломжтой.

-292 хүний суудалтай. 30 нь бизнес ангиллынх..

-Дэлхийн хамгийн том цонхтой зорчигчийн онгоц.

-Шатахуун зарцуулалт бусад том оврын онгоцноос 20% бага.

-Боинг-787-9 эхний ээлжид Сөүл, Франкфурт, Стамбул чиглэлд, ирэх оны эхний хагаст багтан АНУ руу шууд нислэг үйлдэнэ.

-Өнөөдрийн байдлаар манай,улс дэлхийн 40 гаруй улсын 105 хот руу нислэг үйлдэх боломжтой

-Удахгүй Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулна" гэв

ТАНИЛЦ: Налайхын нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр өөрчлөлт орлоо
ТАНИЛЦ: Налайхын нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр өөрчлөлт орлоо
 
Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн“ худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн“ худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.