Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улсын хэмжээнд бүх эмнэлэг КОВИД-19 халдварын эмчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 53 секунд

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан онцгой, цагдаа, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Улсын хэмжээнд бүх эмнэлэг КОВИД-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байна.
УНТЭ-ийн тухайд нэг сарын хэрэглээний зөвхөн КОВИД-19 халдварын зориулалтын 180-190 сая төгрөгийн 500 гаруй нэр төрлийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл нөөцөнд бэлэн байгааг танилцууллаа.

Нөхцөл байдал хүндэрч хүн амын дунд тархлаа гэхэд эхний ээлжинд 880 ортой Нийслэлийн ЭХЭМТ ашиглах, мөн Улсын эмнэлгүүдэд ор дэлгэн ашиглахаар шийдээд байна. Цаашлаад хувийн эмнэлгүүдийг ашиглах боломжтой гэлээ.
УХТЭ гэхэд ердийн үед 280 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг өнгөрсөн хугацаанд нийт 16 иргэнийг тусгаарласан байна. Өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай, олон улсын стандартд нийцсэн төдийгүй нэн шаардлагатай тохиолдолд халдвартай өвчтөнийг авахад 2-6 цагийн хугацаанд эмнэлгийг бүрэн бэлтгэх боломжтой юм байна.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 10 дугаар сар байх болно. Учир нь улирлын давтамжтай томуугийн үе. Тиймээс КОВИД-19 халдвартай зэрэгцэн томуугаас урьдчилан сэргийлж онцгой анхаарах, эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах шаардлага байгааг танилцууллаа. Түүнчлэн урьдчилан 200 гаруй мянган томуугийн вакцин урьдчилан захиалсан байна.
Гэвч томуугийн вакцины нөөцийг нэмэгдүүлэх нийт 500 мянган тун вакцин авах шаардлага байгааг онцолж байлаа.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг шалган тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

Тэрээр "Өнөөдөр бид дотооддоо халдвар алдаагүй байна. Цаашид халдварыг дотоодод алдсан тохиолдолд хоёр, гуравдугаар шатны арга хэмжээг хэрхэн авах вэ. Үүнд бэлэн үү гэдгийг газар дээр нь шалгаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хувьд ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Ард иргэддээ мэдээллэхэд цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байна. Тийм учраас бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлд зургаадугаар сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн орны тоонд орсон. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийнэ. Ингээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгаж байгаа нь ч энэ эрсдэлийн үнэлгээний өмнө хийгдэж байгаагаараа онцлогтой" гэлээ.

Шадар сайд бэлэн байдлыг шалгасаны дараа нөхцөл байдал цаашид хүндрэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой санал боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.