Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн “Гахайн байр” гэдэг газарт “Хэрлэн” голд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 50 настай эмэгтэй Ц нь “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсон байсныг эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгчид хүлээлгэн өгсөн байна.
Согтуурсан үедээ голд орж амиа хорлохыг завдсан эмэгтэйг эсэн мэнд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.