Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнөөдөр буюу долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгийн гүүр/, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт-Багануур/, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Туул /Лүн/, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Чойбалсан/, Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан байдалтай байна.

Маргааш буюу долоодугаар сарын 15-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5 см, Онон гол Дадал орчимд 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см, Онги гол Сайхан-Овоо сум орчимд 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хөвсгөл аймагт гарсан нэг түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийн голомт дээр ажиллаж байна
Хөвсгөл аймагт гарсан нэг түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийн голомт дээр ажиллаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.