“MGL-1 FC” холбооны холимог тулааны 57 кг жингийн хошой аварга, One championship холбооны тулаанч “Ардын хүү” хочит О.Пүрэв таалал төгссөн. Тэгвэл түүний сүүлийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор гэр бүл, үр хүүхдүүдийг нь орон сууцтай болгох хандивын аян өрнөж буй.
Тэгвэл энэ сарын 10-ны өдрийн 20:00 цагаас О. Пүрэв агсны гэр бүлийг орон сууцтай болгох хандивын уулзалт болох аж. Уулзалтыг MGL-1 Fighting Championship холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад холбооны удирдлага болон холбооны аваргууд, түүний бэлтгэлийн хамтрагч, найз нөхөд цуглаж түүний тухай дурсамжаа хуваалцаж халуун яриа өрнүүлэх юм. Түүнчлэн хамтран оролцох хувь хүн хамт олон байгууллагууд нээлттэй аж.